Шинийн нэгний баярын өдөр Монгол түмэн Хэлмэгдэгсдийн хөшөөнд ирж, Ноён
уулаа аврах, урт нэртэй хуулийг өөрчлөхийг эсэргүүцэх тэмцлийг дэмжиж гарын үсгээ зурлаа. Ноён уулаа аврахаар урт нэртэй хуулийг өөрчлөхийн эсрэг өлсгөлөн зарласан нийт 9 хүн байгаа. Эдгээрээс баярын үеэр 60 гаруй настай Цэрэннадмидын биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн юм. Мөн хоёр иргэн осголтын зэрэгтэй байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хэвтүүлэхийг эмч нарын зүгээс хэлсэн ч хүлээж аваагүй тэмцлээ үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл өчигдөр шөнө өлсгөлөн зарласан иргэдийг цагдаагийн байгууллагаас хүчээр тараахыг оролджээ.




Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (5)