Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэх тарифыг 1.25 ам.доллар болгон дахин бууруулсныг “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ. Монгол Улсын Засгийн газрын 299 дугээр тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд дээрх чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлсэн билээ. Үүнээс өмнөх зам ашиглалтын тариф 2013 онд 4.2 ам.доллар байсан бол өнгөрсөн онд 60 хувиар бууруулж 1.5 “ногоон" болгож байв. Тэгвэл тээвэрлэлтийн уйл ажиллагаа эрхлэгч 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон зөвлөлгөөний үеэр тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд төр засгийн эрх бүхий байгууллага болон авто зам эзэмшигчээс зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэн, уриалга гаргаж байсаны нэг нь Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын авто замын тарифыг бууруулах хусэлт байсан юм. 
























































Сэтгэгдэл (1)