Хөвсгөлийн Аялал жуулчлал эрх- лэгчдийн холбоо болон мөсөн урлал зохион бүтээгч “Dazzler design” компани хамтран ирэх сарын 3, 4-нд “Гайхамшигт Хөвсгөл нутаг” цас, мөсний баяр зохион байгуулахаар болжээ. Монгол Улсад өвлийн аялал жуулчлалын хугацааг уртасгах, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих, эко аяллыг хөгжүүлэх зорилгоор тус аймгийн Хатгал тосгоны Доод модот хэмээх газар болох баярын хүрээнд мөсөн хотхон сүндэрлүүлж морь, нохойн чарга, тэшүүрчдийн парад зохион байгуулж, цаатан ардын бүжгийг сурталчлах гэнэ. Оролцогчид тус нутгийн сор бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг үзэж, Хөвсгөл далайн мөсөн дээр морь, нохойн чаргаар аялж, цаатан айлд зочлон цаа бугын үзүүлбэр сонирхож, мөсөөр урлан бүтээх уралдаанд хамрагдаж, мө зочлон мөсөн аяга, хундаганд ундаа зооглох боломжтой аж.























































