Монголынхоо төлөө, өөр юуны ч төлөө бус13 хоног өвлийн хүйтэнд гадаа, хөлдүү цементэн дээр, сайхан сэтгэлт олон түмний өгсөн хөнжил, эсгийнээс өөр салхи жавар хаах зүйлгүй өлсгөлөн зарлаж байсан 8 эх орончид бий. Тэгвэл тэдгээрээс нэг иргэнийх нь бие муудаж эмнэлэгт хүргэгдэж, харин хоёр нь осголтын зэрэгтэй байгаа. Бусдынх нь бие ч тааруу.

Гэвч төрийн өндөрлөгүүдээс хариулт авч чадалгүй байсаар. Үүнийн цаана Монгол хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байна.
Гэвч өчигдөр шөнийн 12:00 цаг өнгөрч байхад цагдаа нар өлсгөлөн зарлагдсадыг албадан Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү авч явлаа.

Эх орончид 12 хоногийн турш гадаа өлсөж байсан бол өчигдрөөс хураалттай байсан гэрээ барьж, дулаацан бүлээцэж, тэмцлээ цааш үргэлжлүүлж байсан.

Гэтэл төрийнхөн эх орныхоо төлөө тэмцэгчдэд ийм хариу барьлаа. Өлсгөлөн зарлаж байгаа эх орончдын арын албанд ажиллаж байсан залуус цагдаагийнхан ирэхэд бүгд гэрээ тойрон зогсч, эх орончдыгоо хамгаалж байв. Гэтэл тэднийг бас цагдаагийнхан хүч хэрэглэн авч явлаа.

Гэхдээ цагдаа нарын ингэж албадан тарааж байгаа нь иргэнийхээ эрүүл мэндийг бодсонтой холбоотой гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа биз ээ.

Өлсгөлөнд оролцож байсан зураач бүсгүй Өнөрчимэгээс юу болсон талаар тодруулахад “Цагдаа нар хамгаалалт хийсэн ба намайг очсоноос хойш 30 минутын дараа машиндаа суугаад явцгаалаа. Багцаагаар 80 гаруй залуус тэнд байв. Хэвлэл мэдээллийнхэн алгa” гэв.


Гэвч төрийн өндөрлөгүүдээс хариулт авч чадалгүй байсаар. Үүнийн цаана Монгол хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байна.





ЦЕГ-ын албаны хүнээс тодруулахад "Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид хамгаалалтанд авч, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Дүүргийн засаг даргын тушаалыг биелүүлсэн. Хуулийн дагуу албадан тараах ажлыг хийсэн. Учир нь өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийн биеийн байдал муудаж албадан эмчлүүлэх шаардлагатай гэсэний дагуу албадан тараасан. Энд ямар нэг хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Хууль хэрэгжүүлж байгаа учир та нарын шаардлагыг биелүүлэе гэж өлсгөлөн зарлагчид ч зөвшөөрсөн. Тйимээс цагдаагийн байгууллага тусгай машинаар үйлчилж, өлсгөлөн зарлагсадыг эмнэлэгт хүргэсэн" гэв.
Юутай ч энэ талаар ЦЕГ-аас 10:30 цагт хэвлэлийн хурал хийх юм байна.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (14)