Өнөөдөр 10:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба 3 сая дахь иргэн түүний үе чацуутнууд болон тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нар хүндэтгэл үзүүлэхээр болжээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн юм. Гурван сая дахь иргэний нас чацуутан нийт 180 хүүхэд мэндэлсэн билээ.
























































