Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 305 хүлээн авснаас зам тээврийн ослын 271 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 гарч 21 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд нийт 6 хүүхэд бүтгэгдснээс сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Д.Ундрах/24tsag.mn/
























































