Гацууртын орд ашиглахыг зөвшөөрөхгүй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан "Босоо хөх Монгол” бүлгэм, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхнийг урьд шөнө албадан тараалаа. Байгалийн баялгаа зарж идэх гэсэн хэсэг бүлэг хүний хийж байгаа явуургүй үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцэл хийж байгаа хэмээн тайлбарлаж байгаа “Ноён уулаа аварья” хөдөлгөөнийхний дунд шантаажны аргаар мөнгө олдог байсан нөхдүүд болон алтны ченжүүд, уул уурхайн компаниудаас олон удаа янз бүрийн шахалт дарамт үзүүлдэг байсан “хүнд гарууд” байсан гэнэ. Өлсгөлөн зарласан 7 хүний дунд нь хоёр удаа эрүүгийн хэргээр ял эдлээд гарч ирсэн хүн байсан аж. Бээжингээс санхүүжилт аваад өлсөж байгаа гэж ам алдсан ч сураг бий. Долоон хүн өлсгөлөн зарласан ч шөнө нь хоорондоо сэлгээд, хүмүүс нь солигддог байсан гэнэ. Шантаажны аргаар мөнгө олдог байсан эдгээр хүмүүсийн хууль бус ажиллагааг цагдаагийхан өнгөрсөн шөнө татан буулгасан.Тэдний шөнө дөлөөр солигддог байсныг нь ч холбогдох байгууллагынхан илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Цагдаагийн байгууллагынхан өлсгөлөн зарлагчдад дээр очиход нэг нь байхгүй байсан гэнэ. Байхгүй байсан П гэх иргэн шөнийн 03.00 цагт эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдая гээд эмнэлэгт очсон байна. Тэрбээр гэртээ харчихаад ирсэн гэдэг тайлбар өгчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярихдаа "Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан "Босоо хөх Монгол" ТББ-ын долоон гишүүний эрүүл мэндийн байдал доройтож хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учир Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчлүүлэх шийдвэр гарсны дагуу Цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтанд ажилласан.
Биднийг очих үед өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний нэг нь байгаагүй. Зургаан иргэнд албадан эмчилгээ хийлгэх дүгнэлтийг танилцуулахад иргэд өөрсдөө ухамсартайгаар сайн дураараа эмнэлэгийн машинд суугаад эрүүл мэндийн байгууллага руу явсан. ТББ-ын гишүүд ч өөрсдөө гэрээ хурааж өөрсдийн эзэмшлийн газар луу авч явсан. Ямар нэгэн зөрчил гараагүй, хоорондоо үл ойлголцох асуудал гараагүй. Иргэд өөрсдөө эмнэлэгийн машинд суугаад явж очсон. Биднийг очиход байхгүй байсан” гэж ярилаа.
Т.Сар

























































Сэтгэгдэл (63)