Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонь жилд ордуудын ерөнхий зурхай

2015-2-24
0
ЖИРГЭХ

    mh0g58c4o6pspqgmrj9mi1ih52015 онд эрс өөрчлөлтийн, өөдлөх өөрчлөлтийн жил болно. Дорнын зурхайн Хонин жил нэг эринг нөгөөгөөр сольж байгаа тул хүнд төрөлхтөн ийм үед ирээдүйдээ их горьдлого, хүлээлт тээж байна. Мэдээж урьд нь ч шинэ он, шинэ эрин солигдох бүрт ийм хүлээлт, найдлага байсан ч 2015 он дэлхийн дахины хувьд амьдралаа, дэлхийгээ сайн зүгт залж өөрчлөх бодит боломж гарч ирнэ. Иймд юуны өмнө хэн ч гэсэн эерэг өөрчлөлтийг хүртэх, амьдралынхаа туршид мөрөөдөж ирсэн бяцхан диваажингаа цогцлуулах эрхтэй, ёстой хүмүүс гэдэгт итгэхийг хүсэх нь мэдээж. Итгээд өнгөрч болох ч ирэх 2015 онд үнэхээр эерэг өөрчлөлт гарна гэдгийг нотолсон од эрхсийн өөрчлөлт зохицлыг анхааралгүй орхиж боломгүй.

Дорнын зурхайн хонь жил 2015 оны хоёрдугаар сарын 19-нд эхлээд  2016 оны хоёрдугаар сарын 7-нд дуусна. Аливаа нэг жилийн төөрөг, зургийг ганц хүн гаргачихдаггүй. Зурхайн олон сургууль, номлолынхон өөр өөрийн ёсоор зурж заримдаа хоорондоо зөрчилдөх нь бий. Гэвч хонь жилийн талаар зурхайчдын гаргасан зурагт эдийн засгийн тогтвортой өсөлтөд итгэх итгэл сэргэнэ гэж бүгд онцолсон байна. 2015 оныг дорнын зурхайд эд зүйлс элбэг дэлбэг байдаг зуны сүүл үетэй зүйрлүүлэн тайлбарлахдаа “Модон хонь жилийн уран бүтээлч мөн чанар уйгагүй хөдөлмөрөөр илрэх тууштай зангаар эд баялгийг олно” гэжээ.

Өрнийн зурхайчид өөрийн сургуулийн ёсоор од эрхсийн байрлалыг тооцон үзээд 2015 оныг нааштай, эерэг жил болно гэсэн дүгнэлт хийгээд байна. Өрнийн зурхайн дийлэнх зурхайч од гарагийн хэд хэдэн үйл явдлын улмаас ирэх жил байдал сайжирч, дээшилнэ гэж үзжээ.

2015 оноос эхлэн дэлхийн ихэнх улс гүрэн үйлдвэржилтийн дараах эрин үе рүү орно. Иймд энэ онд олон нийтийн хүртээл болох инновациуд нь амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломжтой. Яг л нэгэн цагт гар утас, интернэт, компьютер та бидний амьдралыг өөрчилж байсантай адил. Өндөр технологийн хөгжил нь улс төрд ч нөлөөлж эхэлснээр ирээдүйн нийгмийг бүрэлдүүлэх шийдвэрлэх хүчин зүйлсийн нэг болно.

Од эрхсийн байрлал орох гурав дахь том өөрчлөлт нь 2015 оны эхний хагаст Бархасбадь гараг Тэнгэрийн ван гарагтай илүү зохистой, эерэг харилцаа, уялдаа холбоотой болно. Энэ байдал нь өндөр технологийн хөгжилд тун ч нааштайгаар нөлөөлж магадгүй байна. Бархасбадь нь өргөсөх, тэлэхийн билгэдэл болсон гараг тул түүний нөлөөгөөр хуучин цөөн хэдэн хүн, элитүүдийн хүртээл болж байсан олон тооны өндөр технологи хүн болгонд хүртээмжтэй болно. Мөн хүн төрөлхтөн сансар судлалаар огцом урагшлах боломжтой. Ийнхүү сансар огторгуйн талаарх шинээр олж мэдсэн зүйл дэлхий ертөнцийн талаарх үзэл бодлыг үндсээр нь өөрчлөх боломжтой.

Дөрөв дэх том үйл явдал нь 2015 оны наймдугаар сард Бархасбадь гараг Охины орд руу шилжинэ. Ингэж шилжсэнээр эдийн засгийн хөгжилд маш сайнаар нөлөөлж, өсөлтийн эрчим нэмэгдэж, өмнөх жилүүдэд алдсанаа нөхөн авах боломжтой. Мөн 2015 онд байгаль орчныг хамгаалах, зөв хооллолт, эрүүл саруул амьдралын хэв маягт хүн төрөлхтөн илүүтэй анхаардаг болохыг нааштай гэхээс өөрөөр үнэлэх боломжгүй. Эрүүл мэндийн асуудлыг сайжруулахад чиглэсэн олон тооны арга хэмжээг улс орон, тив дэлхийн хэмжээнд явуулах магадлал өндөр.

Эцэст нь хэлэхэд 2015 оны эхний хагаст сүүлийн хэдэн жил үргэлжилсэн үйл явц дуусгавар болох бол хоёр дахь хагаст нь дэлхийн хэмжээнд улс төр, эдийн засгийн байдал тайван болно. Зундаа эерэг үйл явдлын цар хүрээ, тоо хэмжээ нь сөрөг үзэгдлээсээ давж гарснаар олон хүн маргаашдаа итгэлтэй тайван амьсгалах боломжтой болно. Ингээд өрнийн товч зурхайг танд хүргэе.

Хонь:

Шинэ он таныг тэвчээртэй занд хөтөлнө. Таны эхлүүлсэн ажил бүхэн чинь хүссэнээр тань бүтээд байхгүй учраас тэсвэр тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тиймээс эхлүүлсэн ажлаа битгий хая. Бас төлөвлөсөн ажлаа хойш бүү тавь. Эхлүүл, үргэлжлүүл. Харин үр дүнг нь тайван хүлээж, дараагийн ажилдаа ханцуй шамлан ор.

Үхэр:

Шинэ эрч хүчээр цэнэглэгдэж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх болно. Урт удаан боловсруулсан төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох цаг нь ирлээ. Хэрвээ та ганц бие бол энэ онд өөрийнхөө заяаны ханийг олж, гайхалтай сэтгэл догдлуулсан учралаар дүүрэн байх болно.

Ихэр:

Зогсолтгүй ажиллах цаг үе. Хэдийгээр толгой өндийх завгүй ажиллаж байгаа ч хувийн асуудлаа шийдэх цаг заавал гарна. Таны шийдэмгий, туйлбартай зан тань хувийн амьдралд чинь төдийлэн хэрэг болохгүй ч ажил хэргийн хувьд эрсдэлийг сөрж, гялалзсан амжилт олоход хувь нэмэр болно гэдгийг бүү мартаарай.

Мэлхий:

Тэдний хувьд шийдвэр гаргах он байх нь. Ажил хэргийн болоод хувийн бүхий харилцаанд таны шийдвэр чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй маш олон шийдвэр гаргах шаардлага тулгарах нь. Мэдээж та ихэнх шийдвэрийг зөв гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй мэргэжлийн тал дээр маш хүнд шийдвэр гаргаж тэр чинь ялалтад хүрэх эхний алхам болно.

Арслан:

Та өөрийнхөө зөн совинг дага. Таны зөн совин илүү эерэг үр дүн авчрахад туслана. Харин романтик уулзалт товлож, хэн нэгэнд бэлзэг бэлэглэхээр шийдсэн бол бага зэрэг хойшлуул. Та өөрийнхөө захирангуй, хүйтэн зан төлөвөө энэ удаад тэвчиж байхад гэмгүй шүү.

Охин:

Энэ ордны хувьд ажил хэргийн багагүй хүндрэл гарах нь. Ажил хэргийн хүнд асуудалдаа түүртэж, багагүй стресс бухимдалд автана. Гэхдээ танд үүнийг даваад гарах эрч хүч байгаа гэдэгт итгэ. Харин хайр сэтгэл, гэр бүлийн хувьд од эрхэс таныг ивээнэ. Шинэ харилцаа холбоо тогтоох, эсвэл хуучныгаа сэргээхэд бүх асуудал сайн сайхнаар таны талд шийдэгдэх болно.

Жинлүүр:

Таны хувьд эргэлзэж тээнэгэлзэж суух цаг хугацаа биш гэдгийг санаарай. Энэ ордныхонд од эрхэс алтан боломжийн хаалгыг дэлгэж байна. Мэдээж хүнд өдрүүд тохионо. Гэвч шийдэгдэхгүй асуудал гэж үгүй учраас стрессдэх сэтгэл санааны гутралд орох хэрэггүй. Хамгийн гол нь хонь жил танд боломжийн хаалгыг хангалттай нээж өгсөн шүү гэдгийг байнга санаж байгаарай.

Хилэнц:

Тэдний тогтвортой байдлаа хадгалж байх хэрэгтэй. Таны энэ зангаас чинь ажлын амжилт тань шалтгаалах болно. Чухал шийдвэр ажил болоод амьдралдаа гаргах гэж яарах хэрэггүй. Өөрийн сэтгэл хөдлөлөөр ялангуяа аливаа асуудалд хандахаас аль болох болгоомжил. Бүх зүйл сайн сайхнаар төгсөнө.

Нум:

Тэдний хамгийн өгөөжтэй он байх нь. Ажил хэргийн харилцаа болоод хувийн амьдралдаа та гол цэгээ олж хатгаж чадна. Харин энэ ордны залуус аль болох болгоомжтой байх хэрэгтэй. Таны замд зүгээр л ашиг хайсан хүн олон дайралддаг гэдгийг сана. Танд сайхан хандсан бүхэн найз байж чадахгүй.

Матар:

Таны 2015 онд тохиолдох бүхий л хүндрэлийг амжилттай давж чадах нь. Та өөрт тохиолдсон бэрхшээлийг байгалиас заяасан сэтгэлийн тэнхээ, ухааны ачаар давж чадна. Танд муу санагсад замд чинь хэчнээн урхи тавьсан ч ажралгүй даваад гарах чадалтай байна. Үүнийгээ өөрийнхөө ажил амьдралыг нэг шат ахиулахад ашиглаарай.

Бумба:

Та хэрвээ өөртөө өндөр шаардлага тавьж түүнийгээ биелүүлэхийн тулд хөдөлмөрлөж чадвал  амжилт алган дээр чинь ирлээ. Энэ жил танд цөөнгүй маш сонирхолтой уулзалт танилууд бэлтгэжээ. Мөн таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх романтик болзоо ч таныг хүлээж байна.

Загас:

Энэ жил ажил хэргийн аливаа асуудал маш болгоомжтой тайван хандах хэрэгтэй. Гэхдээ та өөрийнхөө эхлүүлсэн ажилд эргэлзэх хэрэггүй. Хувийн амьдралд олон чухал үйл явдал өрнөх нь. Энэ ордны олон хүн сэтгэл зүйн олон гэнэтийн бэлэгтэй учрах нь.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    5 цаг 48 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    5 цаг 53 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    5 цаг 57 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    7 цаг 27 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    7 цаг 47 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    9 цаг 2 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    9 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    10 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    10 цаг 41 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    11 цаг 1 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    11 цаг 40 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    11 цаг 47 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    11 цаг 53 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    11 цаг 57 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    12 цаг 8 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    13 цаг 42 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    14 цаг 5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 36 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    14 цаг 58 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    15 цаг 10 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК