Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нарт хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр болон албадан ажил хийлгэх ял, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялд хяналт тавих журмын талаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын зааланд сургалт зохион байгуулсан байна.Сургалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, хурандаа Х.Ариунболд, тус газрын мэргэжилтнүүд болон шийдвэр гүйцэтгэгч нар оролцжээ.
























































