Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд гавьяаныхаа амралтанд суугаа 150 гаруй ахмад хүрэлцэн ирсэн.
Уг арга хэмжээг нээж тус газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа А.Саяболд нар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлсэн ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан ахмад ажилтан Цэвээндоржийн Лувсан-Очир, Зунравын Цээлэй, Гончигийн Намхай нарыг Замын цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.
Хүндэтгэлийн арга хэмжээ дээр хүрэлцэн ирсэн хүндэт зочдод урлагийн тоглолт сонирхуулж, гарын бэлэг гардууллаа.