Архангай аймгийн Прокурорын газраас аймгийн бүх сумдын байгаль хамгаалагч, БОХ-ын улсын байцаагч нарт “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт явуулсан байна. Уг сургалтаар аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар үйлдэгдсэн байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар болон улсын байцаагч нараас хойшлуулшгүй ажиллагаа явуулах, нотлох баримтыг бэхжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгчээ.

Түүнчлэн сургалтын явцад улсын байцаагч нараас захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсоны зэрэгцээ байгаль орчинд учирсан хохирлыг хэрхэн тооцож байх талаар нэг мөр ойлголттой болсон үр дүнтэй ажил болжээ.

Д.Ундрах
























































