Энэтхэг улсад насанд хүрсэн 2 охиныг найз залуу нь бусад залуустай нийлж бүлэглэн хүчирхийлж амийг нь хороосны дараа Энэтхэг улсын залуус муж мужаас тэмцэлд нэгдэж зөвхөн тэр 2 охин төдийгүй эмэгтэйчүүдийг хамгаалах тогтолцооны төлөө дуу хоолой хүчээ нэгтгэн, үүний үр дүнд Энэтхэг улс эмэгтэйчүүдийн бие даасан шүүхтэй болж байсан цаг саяхан.Тэгвэл Монгол улсад 4 настай охиныг хүчиндэж амийг нь егүүтгэлээ гэх мэдээлэл олныг сэртхийлгээд байна. Тиймээс Монголын ард түмэн, хүүхдийн төлөө байгууллагуул тайван жагсаал хийхээр болжээ. Тэд талийгаач охины араас зул өргөж, хүчирхийллийн эсрэг дуу нэгтэйгээр жагсах гэж байна.Энэ удаагийн жагсаалаар Монгол хүүхдийн эрхийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг томоор нь гаргаж шаардах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (3)