Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан өнөөдөр Тээврийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Өөрийн биеэр бүх нэгжүүдэр явж прокурор, ажилтнуудтай уулзан, тэдний санал хүсэлтийг сонсохоос гадна мөрдөн байцаалтын шатанд удааширсан, олны анхаарал татсан, ээдрээ төвөгтэй эрүүгийн хэргүүдтэй танилцах энэ арга хэмжээ 2015 оны 02-р сарын 24-нд Нийслэлийн прокурорын газраас эхэлсэн ба 2015 оны 02-р сарын 27-ны өдөр буюу маргааш дүүргийн 3, 4-р прокурорын газарт үргэлжилнэ.
Түүнийг дагалдан Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Д.Баярмагнай нар ажиллаж байна.

Түүнийг дагалдан Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Д.Баярмагнай нар ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































