Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх
сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний
өдөр гарсан. Олон нийтийн сүлжээгээр талийгаач охиныг төрсөн эцэг, хойд
эхдээ зодуулж нас барсан гэж мэдээлж байгаа юм. Болсон хэрэг явдлыг
талийгаач охины ээжийнх нь найз эмэгтэй олон нийтийн сүлжээнд
тавьснаар нийтэд ил болоод байгаа. Уг хэргийг одоо Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байгаа юм.
Тус хэрэг гарсантай холбогдуулан иргэд олноор охины ээжид гүн эмгэнэл илэрхийлж байна.
Урлагийн соёлынхон болон УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөдөр эмгэнэл илэрхийлсэн. Мөн экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Нийгмийг цочирдуулсан хэрцгий балмад хэрэг гарчээ, талийгч охинд болон ээжид нь гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн өөрийн цахим хаягт бичжээ.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (4)