Дуурь бүжгийн эрдмийн театрынхан ирэх ням гаригт “Жезиль” балетыг тоглоно. Энэхүү бүтээлийг хуримлаж амжаагүй нас нөгчсөн залуухан охидын сүнсний домгоос сэдэвлэсэн гэдэг. Балет хоёр бүлэгтэй. Манай тайзнаа 1979 онд анх тоглосон түүхтэй. Жизельд сэтгэлтэй болсон ойн захирагч Гас түүний хайртай залуу болох Альбертыг тариачны хувцас өмссөн язгууртан гэж итгүүлэхээр оролдож буйгаар балет эхэлдэг. Үйл явдал цааш хэрхэн өрнөж байгааг үзэхийг хүсвэл та амралтын өдрөөр ДБЭТ-ын зориорой. Үзэсгэлэнт Жизельд МУГЖ Ч.Ганчимэг бүжиглэнэ. 























































