
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд бонд гаргахаар болжээ. Төсвийн орлого бүрдэхэд хүндрэл гарсан учраас Засгийн газар богино хугацаатай бонд гаргаж, тесвийн алдагдлыг нөхөх арга хэмжээ авах ёстой хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэв. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтарч ажиллахаар мэргэжлийн хүмүүсийг урьж, судалгаа дүгнэлт гаргуулаад ямар хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх вэ гэдэг дээр голлон анхаарч ажиллаж байгаа ажээ.