Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас саатуулсан. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 зүгээр ангид саатуулаад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Я.Батсуурийг маргааш суллах эсэх нь тодорхой болох юм байна. Учир нь түүнийг 72 цагийн хугацаанд саатуулах зөвшөөрлийг АТГ-ынхан авчээ. Түүнийг үргэлжлүүлэн саатуулах шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаагч нь саналаа шүүхэд ирүүлэх аж. Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 265.2-т буюу төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

























































Сэтгэгдэл (3)