Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болсон Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөгөөнд Аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу оролцсон байна.Зөвлөгөөнд Аймгийн засаг дарга, тамгын газрын хэлтсийн удирдлага, аймгийн шүүх, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг хууль хяналтын байгууллага болон Хилийн анги байгууллагуудын удирдлагууд оролцсон байна.
Энэ үеэр Дорноговь аймгийн прокурор С.Цэрэнсамбуу 2014 онд Хилийн анги байгууллагуудтай хамтран ажилласан талаар ажлаа тайлагнаж, Аймгийн прокурорын газар, Хилийн 0108 дугаар анги, Хилийн 0168 дугаар анги, Хилийн 0129 дүгээр анги 2015 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн баталж гарын үсэг зурснаас гадна хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, Аймгийн прокурорын газар, Хилийн цэргийн 3 отрядтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчилах, харилцан сургалт судалгааны ажил хийх, цэргийн анги байгууллагаас хэвлэн гаргадаг “Гэгээн дорнын Улаан –Уул” сонинд хуулийн булан нээж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар материал нийтлүүлэн эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах, Хилийн цэргийн ангиудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий хилийн төлөөлөгч, орлогч, туслах нараас захиргааны зөрчлийг илрүүлж шийдвэрлэсэн хэрэг материалыг хянаж зөвлөгөө өгөх, Хилийн анги, аймгийн прокурорын газар хамтран нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж хамтран ажиллах талаар харилцан ярилцаж шийдвэрлэсэн нь чухал ач холбогдолтой ажил болсон байна.
Зөвлөгөөний дараа оролцогчдын дунд гар бууны буудлагын тэмцээн зохион байгуулж амжилттай оролцсон ажилтнуудыг шагнаж урамшуулжээ.
























































