Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурал яг одоо болж байна. Уг хуралдаанаар клубийн шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөө сонгож байгаа юм.Санал хураалтаар МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар 29 санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харин дэд ерөнхийлөгчийн сонгуульд П.Болд 23, Б.Буман-Учрал 22, н.Ганхүү 7 санал авсан байна. Нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн саналыг хэн ч аваагүй учраас хамгийн олон санал авсан Болд, Б.Буман-Учрал нарын хооронд дахин санал хураалт явууллаа.
МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгууль дахин санал хураалт хийж Б.Буман-Учрал 28, П.Болд 23 санал авчээ. Ингээд ОУХМ Б.Буман-Учрал МХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
























































