Нийслэлийн прокурорын газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд “Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтнууд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй этгээдүүдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх”-ийг шалгаж, дүнг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын зааланд хэлэлцэх арга хэмжээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч нар оролцсон.

Цаашид захиргааны хяналтын ажлыг сайжруулах, захиргааны хяналт тавихад гарч байгаа бэршээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэн ажиллаж байх шийдвэрт хүрсэн байна.

























































