Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Буруу хооллолттой 10 орны нэгээр Монгол тодров. Тэгэхээр одоо яах ёстой вэ?

2015-2-28
0
ЖИРГЭХ
Эрдэмтэд дэлхийн 197 улсад судалгаа хийж, 4,5 тэрбум хүнээс асуумж авч, улс орнууд ширээгээ хэрхэн засдагийг шинжиж, хоолны дэглэм, хэрэглээнд нь дүн тавьсан байна.
    475_201303181413361363587216396Эрдэмтэд дэлхийн 197 улсад судалгаа хийж, 4,5 тэрбум хүнээс асуумж авч, улс орнууд ширээгээ хэрхэн засдагийг шинжиж, хоолны дэглэм, хэрэглээнд нь дүн тавьсан байна. Бельгиуд өрмөнцөр, шоколад, унгарууд гуляшаасаа хэзээ ч татгалзаж чаддаггүй шиг орон орны хүмүүс өөрийн дуртай хүнсээ идсээр эрүүл хооллолтын дэглэмийг зөрчдөг аж. Харин хүний биед ашигтай аминдэм, шим тэжээлт хоол хүнстэй Чад, Сьерра Леон зэрэг орнууд хүнсэндээ жимс, ногоо, самар, тариа будаа их хэрэглэдэг учраас хамгийн зөв хооллолттой орноор шалгарсан байна.

Жагсаалтыг гаргахдаа хүн амын өвчлөлт, таргалалт, зүрхний өвчин, цус харвалт зэргийг мөн харгалзжээ. Настай хүмүүс болон эмэгтэйчүүд хооллолтдоо их анхаардгийг эрдэмтэд анзаарснаа дурджээ. Кембрижийн их сургуулийн судалгааны багийн дарга доктор Фумияки энэ талаар хэлэхдээ, “Буруу хооллолт маш олон өвчний эх үүсвэр болдог бөгөөд 2020 он гэхэд нийт өвчлөлийн 75 хувь зөвхөн эрүүл бус хооллолттой холбоотой болно” гэсэн байна.

Тэрээр мөн, орлого багатай хүмүүс хоолны дэглэм алдахаас гадна чанаргүй хоол иддэг учир хүн амын ядуу хэсэгт илүү анхаарах ёстой гэдгийг ч онцолжээ.

Хамгийн зөв хооллолтгой 10 орон:

1.    Чад
2.    Сьерра Леон
3.    Мали
4.    Гамби
5.    Уганда
6.    Гана
7.    Кот’д-Ивуар
8.    Сенегал
9.    Израиль 
10.    Сомали

Хамгийн буруу хооллолттой 10 орон:
1.    Армян
2.    Унгар
3.    Бельги
4.    Чех
5.    Казахстан
6.    Беларусь
7.    Аргентин
8.    Туркмен
9.    Монгол
10.    Словак

Түргэн хоол түгээмэл хэрэглэдэг 10 орон:

1.    Азербайжан
2.    Словак
3.    Чех
4.    Бельги
5.    Хятадын Хейлунцзян муж
6.    Исланд
7.    Беларусь
8.    Литва
9.    АНУ
10.    ОХУ

“Толгой өндийх завгүй сууж байна. Цайндаа гарч амжихгүй нь ээ, өнөөдөр бэлэн гоймон л идчихээс” гэдэг үг танд танил сонсогдож байна уу? Ажлын ойролцоох хүнсний дэлгүүрт орж, он сарыг нь ч сайн харалгүй бэлэн бүтээгдэхүүн хам хум авч гарах явдал хүн бүрт тохиолддог болов уу. Үдээс хойш мэйл бичиж, бичгийн ажил амжуулах зуур мөн л компьютерийн дэлгэцээ ширтсээр шоколад юм уу цайны жигнэмэг иднэ. Ингэж өдрийн хоолондоо цаг зав гаргахгүй, залгиж идсэн хоол идээгүйтэй адил үр дүнтэй бөгөөд хоолны чанарын талаар яриад ч хэрэггүй аж.

Зөв хооллолт, хүнсний аюулгүй байдал нь даяаршлын өнөө үед зөвхөн тухайн орны бус, харин дэлхий нийтийг хамарсан тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн банкны хүн амын орлогын тайлангийн дагуу, манай улс бага, дунд орлоготой орнуудын тоонд багтдаг. Гэтэл бага, дунд орлоготой орнуудын хүн амын нас баралтын шалтгааны 80 хувийг халдварт бус өвчин эзэлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас мэдээлсэн байдаг. Халдварт бус өвчинд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчлөл ордог билээ. Дээрх баримтыг сонссон хүн бүр бид яагаад ийм байдалд хүрчих вэ гэсэн бодол зурсхийх нь мэдээж. Тэгвэл монголчуудын  зөв хоололтод төдийлэн анхаардаггүйн хар гай  аюулын харанга дэгдээснийг дараагийн баримт илтгэх буй за.  

Дэлхийн хавдар судлалын олон улсын сангаас гаргасан мэдээллийг сонирхуулъя.  Учир нь,  Монгол Улс улаан хоолой, элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж харагдана. Түүгээр зогсохгүй ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа буюу удаалсан цохиж явна гээд бод доо. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, ходоодны хорт хавдрын гол үндэс нь ерөөсөө л зохисгүй хооллолт юм байна. 

Тэгвэл зөв бөгөөд зохистой хооллолт гэж чухам юуг хэлэх вэ? Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Хоол судлалын төв”-ийн ажилтан, их эмч Д.Отгонтуяагаас энэ талаар асуухад “Зохистой хооллолт  гэдэг нь их  энгийн. Хүн хоногт аль болох олон төрлийн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн илчлэгийн хэмжээндээ тохируулж хэрэглэхийг хэлнэ. Мөн хоногийн хоолыг өглөө, өдөр, оройн гэсэн дэглэмээр хуваадаг. Өдрийн хоол нь хоногийн хоолны талаас илүү хувь нь, харин оройн хоол хамгийн бага хувийг нь эзэлнэ” гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний үндсэн таван бүлэг болох мах, гурил, сүү, цагаан идээ, жимс,  хүнсний ногоо оролцсон эрүүл хүнсийг хүрэлцэхүйц хэмжээгээр хэрэглэхийг хэлж байна.

Гэтэл манай улсын хэмжээнд жимс, хүнсний ногооны хэрэглээ маш хангалтгүй байгааг 2010 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, манай улсын Эрүүл мэндийн яамны  хамтарсан судалгааны тайлан харуулж байна. 

•    Монголын хүн ам хоногт дунджаар 1.8 нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 3.2 нэгжээр доогуур байна.

•    Монголын хүн амын 92.3 хувь нь хоногт таван нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж байна. Тэгвэл хөдөөгийн хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ хотынхоос хоёр дахин бага  байна.

Жимс, хүнсний ногооны хүртээмж ийн тааруу байгаа нь хүмүүсийн орлогын түвшинтэй шууд холбоотойг судалгаа баталсан. Мөн хөдөө, орон нутагт жимс жимсгэнэ, хүнсний ногооны зах зээл, хүртээмж  тун хангалтгүй байгаа аж. Ялангуяа жимсний хэрэглээний  хувьд  бүр ч таагүй үзүүлэлт гарна. Учир нь, Улаанбаатар хотод  хүртэл тэнгэрт тулсан үнэтэй, ямар ч баталгаагүй жимс дэлгүүрүүдэд  байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Жишээ нь,  дундаж орлоготой иргэн 6500 төгрөгөөр нэг кг алим авах уу,  хоолныхоо махыг авч, хоёр орой хоол хийж идэх үү гэдэг сонголтод тулж очдог. Тэгээд мэдээж монгол хүний хувьд мах нь чухал шүү дээ. 

Нүүдэлчин удамтай монголчууд мах, сүү цагаан идээ, гурил, байгалийн зэрлэг жимс хэрэглэж ирсэн. Саяхныг хүртэл хорт хавдраар өвчлөх нь харьцангуй бага байсан улс орны тоонд  яахын аргагүй Монгол орж байв. Гэтэл өнөөдөр яагаад  ийм гамшгийн хэмжээний өвчлөлттэй орон болсон бэ? Энэ нь нөлөөлөх олон хүчин зүйлтэй холбоотой аж. Амин чухал бөгөөд түгээмэл шалтгаан нь суурин амьдралын хэв маяг, хүнсний аюулгүй байдал, хөдөлгөөний хомсдол юм. Одоогоос 100 жилийн өмнө дэлхийн 10 хүн тутмын хоёр нь хот суурин газар амьдарч байжээ. Тэгвэл энэ тоо 2030 он гэхэд зургаа, 2050 онд бүр 10 хүн тутмын долоо нь хот, суурин газрын оршин суугч болох урьдчилсан төлөвтэй байна. Суурин биш амьдралын хүмүүс хотжилтын нөхцөлд орж ирэхлээр тэдний хооллолт бие махбодийн хувьд зохицохгүй болдог аж. 

Сүүлийн үед манай улсад өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчин, бүх эрхтний хорт хавдар, дархлааны өвчний гол шалтгаан нь монголчуудын  хоол хүнсний  аюулгүй байдал, хоолны зөв зохицол харьцааны алдагдал, найрлага бүтэц нь тодорхой бус, байгалийн бус гаралтай хоол хүнс, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүссэн таргалалт,  байгаль орчны бохирдол зэрэг болж байгаа тухай УКТЭ-ийн  Дотрын тасгийн ахлах зэргийн их эмч Н.Одонтунгалаг хэллээ. 

Манай улсад импортын, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн ихээхэн хэмжээгээр орж ирдэг. Хүнсний дэлгүүрт ороод авах эрүүл бүтээгдэхүүн хайхад хэр олон байдаг билээ? Хугацаа хэтэрсэн махан бүтээгдэхүүн, уутан дотроо хөгцөрсөн мөөхий, гашилсан сүүтэй тааралдах нь энүүхэнд. Хүнсний аюулгүй байдлын асуудал хэдийгээр энэхүү бичиж буй сэдэвтэй уялдах ч тусгайд нь авч үзэх том сэдэв учраас түр орхиё. 

Харин одоо бид дээрх дэлхийд тэргүүлээд буй өвчлөлтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг талаар хүн бүр зүтгэх, бодох хэрэгтэй болов уу. Өвчлөлтийн үндсэн  шалтгаан нь зөв хооллолт, хот, суурин газрын хөдөлгөөний хомсдолтой холбоотой гэсэн мэргэжлийн байгууллагын бэлээхэн судалгаа байгаа учраас уншигч Та энэ цаг мөчөөс эхлээд өөрийнхөө буруу хоололт, хөдөлгөөн багатай амьдралтай тэмцээрэй. Ядаж зөв хооллох зөвлөгөөнүүдийг уншиж мэдээлэлтэй болоод амьдралдаа хэвшүүлж хэрэглээрэй. 

Үр дүн харах түлхүүр таны өөрийн чинь гарт  буйг  анхаараарай.  Эх орныхоо хөрсөн дээр ургасан байгалийн баялаг болох зэрлэг жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэж хэвшицгээе. Эрүүл мэндийн асуудал тогтвортой хөгжлийн нэг хэсэг мөн. Гэхдээ энэ нь эдийн засгийн өсөлт бус, харин зөв хооллолтоос эхэлнэ. Зохистой хооллох эсэх нь тэгвэл Таны эрүүл мэнддээ хандах хандлага юм. “Хоол олдоно, ходоод олдохгүй” гэдэг үг байдаг бус уу.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.126.89.144)
    эр
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • үхэр монгол (203.91.115.251)
    ийм өвчлөлөөр тэргүүлээд бнаа гээд бхад л бид эрүүл гээд хуцацгаагад байх юмдаа малнууд чн
    2022 оны 03 сарын 09 | Хариулах
  • Л.М (103.10.23.238)
    эх сурвалжаа хаанаас авсан бэ?
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • syren (150.129.143.12)
    caixan mongol oox bainaa xogiin xooltoi lgazruud ba jinxene mongol xool bol ooxtei caixaan yxriin xabirga ya yaa nadaa
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Mongoll (73.22.95.194)
    Bid uum xool idej baij l end uldsen busadyg duuriaj xar us uuj obs nogoo ideed mongolyn urt obol khakhir xavaryn ard garch chadaxgyi , xarin ch mongol xun xamgiin organic xool iddeg shuu bidend taarsan undestenii ontslog baina shuu dee zun bol yakhab tsagaan idee tarag aaruul idne bidend xool idekhiig bitgii zaa gadnykhan ireed amaa olokhgyi l manai xoolyg iddeg bidnees iluu l iddeg yum bileee
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.104)
    бурхан монголчуудыг тйхййр хооллож бай гэж зарлигдсан юм тэгээд ч манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар мах идэхгүй бол үхнэ ш дээ тэр зөв хооллолтой гээд байгаа газрууд нь дандаа африкийн гуйлгачин орнууд байна тэнд мах идэх боломж ч байхгүй ш дээ битгий тэнэг юм бичээд бай хүмүүн бус хоолтонгуудаа энэ чинь монголчуудыг генийнх нь хувьд устгах гэсэн суртал ухуулга байна
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.21.104)
    baruuni sudalaachid geheer l unen baina gej baihgui shu de bid shig eruul hooltoi ard tumen haa baih ve de
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • german (91.7.39.247)
    mongol hool shig saihan hool olood ireerei mataruudaa zuv hoololdog geed nerelsen uls n sarmagchunguud bnaa,bitgii hudlaa yum bicheed bai nogoonii chenj mini
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.155)
    mongol hun yu idehee hurtel zalgadag boloh ne *****
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • АРД (49.0.161.220)
    МОНГОЛ ҮНДЭСТЭН ОЛОН МЯНГАН ЖИЛИЙН ТУРШ ИДСЭЭР ИРСЭН ЦААШИД Ч УЛАМЖИЛТ ХООЛ ХҮНСЭЭ ХЭРЭГЛЭХ БОЛНО. Хэрэв барууны судлаачид бидний шүүмжилж байвал бид зөв хооллож байна гэсэн үг
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    4 цаг 21 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    4 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    4 цаг 30 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    6 цаг 0 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    6 цаг 20 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    7 цаг 35 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    8 цаг 28 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    8 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    9 цаг 14 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    9 цаг 34 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    10 цаг 13 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    10 цаг 20 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    10 цаг 26 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    10 цаг 30 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    10 цаг 41 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    12 цаг 15 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    12 цаг 38 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 9 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    13 цаг 31 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    13 цаг 43 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК