“MVM CLUB"-ийн зүгээс гишүүд болон дэмжигчдээ өнөөдөр 17:00 цагт "SKY" их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван авто жагсаалд нэгдэхийг уриалсан байна.

Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явна. Тэд энэ үйлдлээрээ монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэх юм.
























































