Хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай бяцхан охин аймшигт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэрэг гарч олныг цочирдуулсан. Уг хэргийг охины төрсөн эцэг, хойд эх нар хамтран үйлдсэн нь нийгмийг айдаст автуулсан юм. Уг хэргээс үүдэн иргэд хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохын тулд төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авч ажиллах ёстой хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлэх болсон.Ингээд эцэг эхчүүд цахим ертөнцөд нэгдэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр харамсалтайгаар амиа алдсан бяцхан охины араас зул өргөх ёслолыг өчигдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Энэхүү зул өргөх ёслолд 1000 орчим хүн нэгдсэн байлаа. Тэгвэл уг аян хөдөө орон нутагт мөн үргэлжилсэн юм. Түүнчлэн гадаадад суугаа Монгол оюутнууд ч мөн нэгдэж оршин суугаа газартаа зул өргөх ёслол зохион байгуулсан байна.

























































Сэтгэгдэл (2)