Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дөрөвхөн настай бяцхан охины гэгээн дурсгалыг хүндэтгэж Монголын ард түмэн тайван жагсаал хийж, зул өргөж буян үйлдлээ.

Дээрх үйл ажиллагаанд орон нутгаас болоод нийслэлээс маш олон хүн оролцож, өргөн хүрээг хамарч чадсан юм. Тэгвэл Тайван хотод сурдаг монгол оюутнууд ч уриалгад нэгдэж талийгаач охины араас зул өргөж, лаа асаасан байна.

Оюутнуудын зүгээс "Монголд ил гарч ирсэн хэргүүдээс хүчирхийлэлд өртөж амь насаараа хохирсон бяцхан дүү нартаа тэр тусмаа 4 настай охины төлөө Монголд зул өргөх ёстой байсан. Бид хэд Монголынхоо оюутан залуус болон ах эгч нартайгаа нэгдэж чадахгүй хол байгаа ч гэсэн дөрвөн настай охины төлөө Тайваны Тайнан хотод сурдаг оюутнууд нэгдэж лаа асаалаа. Бяцхан дүү нар минь дараа төрөлдөө сайн эцэг эхтэй гэр бүлд дахин хүн болж төрөөрэй" гэжээ.


Д.Ундрах /24tsag.mn/
























































