Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг талхны үйлдвэр барихтай адилгүй

2015-3-02
0
ЖИРГЭХ
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
b1b0b861f397e22c588701765292f15foriginal    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

      -Монгол Улс үйлдвэржилтийн орон болох зорилт тавьсан учраас Аж үйлдвэрийн яам гэдгийг тусгайлан байгуулсан байх гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийн эрх баригчдын сонгуулийн бүрэн эрх дуусахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хооронд танай яам юу амжуулж чадах бол?
-Монгол Улсыг үйлдвэртэй болгох асуудлаар төрийн бодлого, баримт бичиг эртнээс гарч байсныг үгүйсгэхгүй. Гэвч сүүлийн 25 жил  бид ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аж үйлдвэрийн бодлогоо яаж авч явсан билээ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Аж үйлдвэрийн салбарыг уул уурхайгаар төсөөлж ирсэн нь нууц биш. Уул уурхай бол шавхагддаг, тодорхой хязгаартай газар доорх баялаг. Дээрээс нь байгаль орчин, гадаад зах зээлээсэхлээд эрсдэх шалтгаан ихтэй салбар.  Гэтэл монголчууд чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш уул уурхайгаас хараат,худалдааны орон болж хувирсан.

Уул уурхайгаас орж ирсэн мөнгөний нэг хэсгийг өмсч, зүүх, идэж уухдаа зарцуулсан. Үлдсэн хэсгийг нь халамж хэлбэрээр цацсан. Үндсэндээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай умартсан. Харин одоо олсон мөнгө бүрийг идэж, ууж дуусгах ёсгүй юм байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засаг руу  шилжих хэрэгтэй гэдгийг дээр, дооргүй ойлгох шиг боллоо.  Тиймээс л Аж үйлдвэрийн яамыг байгуулсан.  Үлдсэн 1.5 жилийн хугацаанд Монгол Улс бүхэлдээ аж үйлдвэрийн орон болчихно гэж байхгүй л дээ. Үйлдвэр барина гэдэг нүд ирмэхийн зуур бүтдэг ажил ч биш.

 -Тэгээд юу бүтээнэ гэж?
-Зөвхөн худалдан авагч байх хэрэглээний сэтгэлгээ,  уул уурхайжсан эдийн засгаас үйлдвэржсэн бодлого руу шилжих зөв эхлэлийг л тавина. Манай яам байгуулагдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг бодитоор зохион байгуулж эхэлж байна. Өнөөдөр Монгол Улсад боловсруулах үйлдвэр алга.  Үүнийг хийх стратегийг боловсруулах хэрэгтэй. Тийм учраас бид төрөөс баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улсын тэргүүлэх салбар нь аж үйлдвэр байна гэдэг томъёолол оруулж өгсөн. Монгол Улс юуны төлөө явах юм гэдэг зорилго  тодорхой байх ёстой.

  -Ямар ч байсан үйлдвэртэй болох ёстой гэдэг зорилго нь тодорхой болчихож.  Тэгвэл юу хийх юм бэ?

-Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлсон зураглал гаргаж байна. Хуучин аймаг аймгаар нь бүсчлэн хувааж, хөгжүүлэх асуудлыг ярьдаг байсан. Тэгвэл одоо эдийн засгийн үр өгөөж, хүн амын төвлөрөл гэх мэтшалгуураар Монгол орныг таван бүсд хуваасан.  Хаана нь хүнд, хөнгөн үйлдвэр байгуулж болох вэ гэдэг зураглалаа хийнэгэсэн үг.  Ингээд үйлдвэрлэл эрхлэх  эрх зүйн  зохистой орчинг бүрдүүлнэ.  2015-2030 он хүртэл тав, таван жилээр  аж үйлдвэрийн хөгжлийн зорилтыг тодорхойлоод явах юм. Экспортыг нэмэгдүүлэх ямар үйлдвэрүүд байх юм, үр дүнд нь юунд хүрэх юм, уул уурхайн түүхий эдээс бусадбэлэн барааны экспортын хэмжээг хэдэн хувиар өсгөх юм гэдгээ эхлээд тодорхойлж байна.

Ийм маягаар гараанаас зөв гарах хэрэгтэй байна. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд бид үйлдвэр барина гэж сайхан ярьснаас биш төлөвлөж, тооцоолсонгүй. Хүн болгон цаасан төсөл бичиж гүйлдсэн мөртөө эцсийн дүндээ худалдан авагч хэвээрээ үлдсэн. Энэ алдааг давтахгүйн тулд бодлогын суурийг зөв тавих хэрэгтэй.

  -Яг яаж гэдгийг энгийн жишээгээр тайлбарлавал?
-Хүнд үйлдвэрүүдийн тухайд яръя л даа. Бид сайхан төслүүд биччихдэг. Хэрэгжүүлье гэхээр манай суурь салбар, дэд бүтэц нь хангагдаагүй байдаг. Ингээд л асуудал үүсдэг. Бодлогын суурийг зөв тавих хэрэгтэй гээд байгаагийн учир тэр

  -Хүнд гэдэг нь бидний олон жил яриад хийж чадахгүй байгаа нефть, ган, зэсийн үйлдвэрүүд биз дээ?

-Мэдээж. Хар ухаанаар бодоод үздээ.  Зэс хайлуулах хэдэн үйлдвэр манайд хэрэгтэй юм.  Уурхайн ам болгон дээр үйлдвэр барих ёстой юм уу. Эсвэл Монгол Улс нэгдсэн бодлогоор зангидаж нэг үйлдвэр байгуулах юм уу. Үйлдвэр байгуулаад зэс хайлуулдаг боллоо гэхэд хааш нь экспортлох юм.  Түүхий эдээ хаанаас авах юм.  Гэх мэтийн маш олон шийдэл хүлээсэн асуудал гарч ирдэг. Үүнийг шийдсэний дараа үйлдвэр барина шүү дээ

 -Өчнөөн жил бодлого ярихдаа үүнийгээ ч шийдэж чадаагүй гэж үү. Одоо танай яам ямар хугацаанд энэ асуудлуудыг нэг тийш болгох юм бэ. Дахиад хэдэн жил шаардлагатай бол. Гэтэл бид өөрсдөө нефтиэ нэрж, Оросын хараанаас гарахыг л хүсээд байдаг?

-Нэг зүйлийг шулуухан хэлчихье. Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг талхны үйлдвэр барихтай адилгүй. Хэрэв тийм амар байсан юм бол өдийд ядаж нэг үйлдвэр ашиглалтад орчихсон байгаа. Өнөөдөр Монголд  нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай 15 төсөл байна. Нэг нь ч хэрэгжсэнгүй.

  -Яагаад юунаас болоод урагшаа явахгүй байгаа юм бэ. Нийгэмд бол төр бүхнийг гацаагаад байна гэдэг ерөнхий ойлголт явдаг?

-Нефть боловсруулах үйлдвэрийг  зайлшгүй төрийн оролцоотой хийхээс өөр арга байхгүй. Нефть бол стратегийн бүтээгдэхүүн учраас тэр.  Монгол Улс хоёр хөршдөө “Та нараас нефть авахгүй ээ. Бид өөрсдөө шатахуунаа нэрнэ” гээд хэлчихлээ гэж бодъё.  Гэтэл бидний хэрэгцээг бүрэн хангахтүүхий эд хангалттай бил үү.

  -Манайд түүхий эд хангалтгүй гэж үү. Занарын асар их нөөцийг ашиглаж нефть нэрнэ гээд байдаггүй бил үү?

-Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй юм аа. Ярих шиг амархан юм алга. Ярьж ханалаа, одоо ажил хийе. Ямар ч байлаа гэсэн бодлогын суурийг нь зөв  тавихгүй бол наад төслүүд чинь явахгүй.  Дарханы нефть боловсруулах үйлдвэрийг олон жил ярьсан.  ТЭЗҮ-г нь Японы компаниар хийлгэсэн, төсөл нь сайн.  Гэвч түүхий эдээ Оросоос авна гэдэг ТЭЗҮ-тэй. Ингээд л зогсчихсон. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар нефтийн үйлдвэр байгуулах төсөл бас байна.  Бид стратегийн бүтээгдэхүүнээ гадны 100 хувийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэж болох юм уу. Нэг л өдөр айл крантаа хаагаад явчихбал бид яах юм. Үүний тулд төр нэгдсэн  бодлогын түвшинд гэрээ хэлэлцээрээр асуудлыг шийднэ. Тийм  учраас төрийн оролцоо хэрэгтэй гээд байгаа юм. Монголд нефтийн үйлдвэр байгуулна гэсэн цүнх барьсан нөхөр яваад очихоор “За тэг тэг. Та нар өөрсдөө нэфтиэ нэрдэг бол. Бид түүхий эдийг нь нийлүүлье” гээд толгой дохиод сууж байдаг төртэй улс байхгүй.  Нарийндаа ийм асуудал байгаа юм. Нефтийн үйлдвэр байгуулах 15 төслийн 50 хувьд нь төр зөвшөөрөл олгосон. Харамсалтай нь сая миний хэлсэн шалтгаанаар урагшаа яваагүй. Гэхдээ төр саад болоогүй.

   -Тэгвэл бид хэзээ зэс хайлуулах, ган боловсруулах үйлдвэртэй болох вэ?
-Оюу толгой,  Эрдэнэт, МАК гурвын зэсийг нэг л үйлдвэр боловсруулдаг байхад Монголд хангалттай. Тийм учраас энэ гурав хамтраад ТЭЗҮ боловсруулж, нэг үйлдвэр барих тухай ярилцажбайна. Дарханы гангийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байгаа. Сайншандын гангийн үйлдвэрийг ирээдүйн төлөвлөлтөд оруулсан.

   -Гурван том газар  дундаа нэг зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэдэг нь хэр оновчтой юм бол. Тус тусдаа байсан нь ашигтай юм биш үү. Тэгээд ч Оюу толгой гацаанд орчихсон байхад бүтэшгүй санагдах юм?

-Тус тусдаа гэвэл зардалихтэй. Оюу толгойн хувьд баяжмалаа гаргаж байгаа шүү дээ. Энэ нь Оюу толгойн гэрээнээс хамаарах асуудал биш. Тэртэй тэргүй Монголд боловсруулах үйлдвэр баригдвал Оюу толгой бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг гэрээгээрээ хүлээчихсэн. Тиймээс бид үйлдвэрээ байгуулах  хэрэгтэй байна.

   -Хэзээ байгуулах юм бэ?
-Зэс, нефть, гангийн үйлдвэрийн  асуудлыг энэ жил шийднэ. УИХ-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай хөтөлбөрийг баталлаа.  Үүнд  ч тодорхой туссан асуудал. Гэхдээ  шийднэ гэдэг нь үйлдвэр барина гэсэн үг биш. Бодлогын зохицуулалтыг нь зөв хийж эхлэхийг хэлээд байгаа юм.  Ойрын үед нефтийн асуудлыг Засгийн газарт оруулна. Дараа нь зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг оруулна.  Та нар битгий яаруул л даа. 20, 30 жил яваагүй ажлыг хоёрхон сар болж байгаа яамнаас нэхээд байх юм.

 -Тэгэхээр төр үйлдвэрлэгчдийг яаж дэмжих вэ.  Бодлогын баримт бичигт юу гэж тусч байгаа юм бол?
-Өнөөдрийг хүртэл Монголд стратегийн зөв бодлоготой  үйлдвэр байсангүй. Ноос ноолуурынхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг эс тооцвол бусад нь асуудалтай. Тиймээс энэ цагаас эхлэн үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг ерөнхий утгаар ярихгүй. Та үйлдвэр байгуулж болно.  Гэхдээ наад захын мэдлэг туршлагатай, үйлдвэрлэсэн бараа нь чанартай, үнийн зөв зохицуулалттай, техник технологийн шаардлага хангасан, бусадтай өрсөлдөх чадвартай байвал дэмжинэ гэдэг зарчимд төрийн бодлого чиглэж байгаа. Дэмжинэ гэдэг нэрийн дор толгойтой бүхнийг үйлдвэр байгуул гэхгүй. Суурь баазтай үйдвэрийг дэмжинэ.  Дотоодын үйлдвэрлэгчид хамтраад ажилла, дэлхийн зах зээлд нэг дуу хоолойтой гарч, бараа бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй байлга. Ганзагын наймаачин шиг байхаа больё гэдэг зарчим руу шилжиж байна. Энэ хавар ноолуурын үйлдвэрүүдийг ноолуур авахад нь дэмжлэг үзүүлэх асуудал ярьж байгаа.  Ноолуурын салбарынхан ч өөрсдөө “Бид нэгдсэн ТЭЗҮ-ээ боловсруулъя” гэдэг санал тавьж байна.  

 -Хүн болгон үйлдвэрлэгч сэтгэлгээтэй байж Монгол Улс үйлдвэрлэгч болохгүй гэж үү?
-Хүн болгон үйлдвэрлэгч байдаггүй юм. Өнөөдрийг хүртэл бид төслийн социалистуралдаан хангалттай зарласан. Төсөл гэдэг нэрийн дор зарим хэсэг нь худалдаачин болж хувирсан шүү дээ. Төсөл гэдгийг банкнаас мөнгө зээлэх арга хэрэгсэл болгон ашигласан.  Энэ байдлаас гарах арга замыг хайж байна. Түүнээс биш хааж боогоод байгаа асуудал байхгүй. Жишээ хэлье. Өнгөрсөн жил  “888 төсөл” шалгаруулсан. Бондын мөнгөөр сурагчийн дүрэмт хувцас хийлгэсэн.  Харамсалтай нь зарим нь мөнгө авчихаад Хятад явж, дамын наймаа хийсэн байдаг.  Энэ мэтээр дуртай нь төсөл бичиж мөнгө авдаг явдлыг өөгшүүлж болохгүй.  Цаас болгоныг дэмжихгүй. Төслүүдээс нь амьдрах чадвартайг нь сонгож санхүүжүүлнэ. Үүний төлөө надад талархах хүн олон байгаа шүү. Түрүүчээсээ талархлын бичиг ирүүлж байна лээ. Надад одоо хэн нэгний лоббинд автах эрх байхгүй. Нэгэнт энэ ажлыг хийнэ гээд авсан бол үндэс суурийг  зөв тавина. Жишигнь зөв тогтох ёстой юм.

 -Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд хичнээн төгрөг байгаа вэ?
-Энэ санд өнгөрсөн жил 100 тэрбумыг зарцуулсанюм билээ. Өнөө жил 70 тэрбумыг батлуулж авсан. Энэ мөнгийг үр өгөөжтэй зарцуулна. Хов хоосон тал дээр ийм зүйл хийнэ гээд цоо шинэ юм яриад ороод ирвэл хэцүү. Үйлдвэрлэдэг арван ширхэг бараагаа 20 болгоё, техник технологио шинэчилж, чадавхиа дээшлүүлье, ажлын байр нэмэгдүүльегэсэн төслийг дэмжинэ. Тэгвэл асар богино хугацаанд үр дүнгээ өгнө шүү дээ.

-888 төслийн зарим нь дамын наймаа болж хувирсан тухай та өөрөө хэллээ. Чингэс бондын мөнгийг үр ашиггүй заржээ гэдгийн нотолгоонууд энэ биз дээ. Ганц барьцтай хийсэн зүйл нь зам. Гэхдээ үр өгөөж нь урт хугацаанд мэдэгдэнэ?
-Аливааг үгүйсгэж, юм бүхнийг хараар будахыг хүсэхгүй байна. 888 төслийн санаа нь зөв байсан юм. Яагаад гэвэл унтаа байдалд орчихоод байсан жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг сэрээсэн. Тиймээс бид алдааг нь засаад энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн чанартай хэрэгжүүлэх ёстой. Ирэх гуравдугаар сард бүх аймгаар явж, төслүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мониторинг хийнэ. Та мөнгө авсан бол ядаж нэг хадаас хийсэн үү гэдгийг нь шалгана. Хийсэн бол хийснийг нь,  хийгээгүй бол хийгээгүй нь зарлана. Юун төлөө Аж үйлдвэрийн яамтай болсон билээ. Энэ бүгдийг цэгцэлнэ. Төр, түмний мөнгийг тэгж салхинд хийсгэж болохгүй.  Чингис бондын мөнгийг буруу зарлаа гэж та нар байнга зэмлэх юм. Үнэндээ Чингэс бондын үр дүнд ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өргөжиж, техник технологи нь сайжирсан. Өнөөдөр  чамлахааргүй  мөнгө олоод явж байна. Тэгэхээр жижиг, дунд бизнест өгсөн зээл элс рүү асгасан ус биш. Бүгд эргэн төлөгдөнө. Замд оруулсан хөрөнгө оруулалтын үр ашиг ч асар өндөр. Замгүй байсан бол өнөөдөр хол аймгууд руу хичнээн өдөр явж хүрэх билээ. Ямар их  зардал мөнгө үрэх байснаа тооцоолоод үз.  Тэгэхээр ашиг тусаа өгч байгаа биз. Ингэсний төлөө зэмлэх хэрэггүй.  Монгол Улс өнөөдрөөрөө амьдрахгүй шүү дээ. Урьд өмнө нь ямар ч Засгийн газар ийм зоригтой алхам хийж, зам тавих ажлыг хийгээгүй.  Хэдэн жилийн дараа Монголын түүхэнд байхгүй гавьяа байгуулсныг бид ойлгох болно. Харин одоо баруун аймгийг авто замаар  холбоно. Үүнийг Чингэс бондоор биш концессийн гэрээгээр хийнэ.

-Таны хэлж байгаагаар Н.Алтанхуягийн Засгийн газар Монголын түүхэнд байхгүй гавьяа байгуулсан болж таарлаа. Тэгвэл яагаад огцруулчихсан юм бэ?

-Улс төр рүү битгий оруулаарай. Хоёулаа ажил яръя.

 -Бид импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж их ярьдаг боллоо. Яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бэ?
-Ядаж  гурил, мах, өндөг, зайрмагаа гаднаас авахаа болчихъё. Монголд  хийж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг хямд байлгая. Төрийн байгууллагууд нь дотоодынхоо бараа, бүтээгдэхүүнийг эн тэргүүнд хэрэглэдэг байя гэдэг чиглэл рүү орох гэж байна. Жишээ нь манай өрөөний ширээ, сандал цөм импортынх.  Тэгвэл   үүнийг болиод дотоодод хийсэн тавилга авъя.  Ингэж өөрчлөх тухай яриад байгаа юм. Хаврын чуулган эхлэхээр Үйлдвэржилтийг дэмжих хуулиа өргөн барина.

-Өнгөрсөн жил Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Үүн шиг энэ жил ашиглалтад орох ямар үйлдвэр байна вэ?
-Төслүүдийн хэрэгжилттэй танилцаж, мониторинг хийхээр тодорхой болно. Хэдэн сард аль үйлдвэр ашиглалтад орох вэ гэдэг графикийг гаргана. Олон нийтэд нээлттэй зарлана. 2015 оны дотор Монголд ийм, ийм үйлдвэр ашиглалтад орно гэдгийг тэр үед зарлана.

-Эсгий шаахайнд мөнгө өгснөөс Хөтөлийн цемент шиг ийм хэдэн том үйлдвэр байгуулчихад Монгол Улс босоод ирэх юм биш үү?
-Үйлдвэр болгон ашигтай. Хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийг аль алийг нь хөгжүүлэх ёстой. Эсгий шаахайг хийж байгаа нь сайн. Худалдан авч байгаа нь бүр сайн. Муу ч сайн ч эх орны минь бүтээгдэхүүн гэдэг сэтгэлгээтэй болж байна шүү дээ, бид. Амьдрал энгийн жижиг зүйлээс эхэлж томордог юм шүү. Шууд агуу юм бодоод нефтийн үйлдвэр барина гээд гүйгээд байвал Монгол Улс энэ хэвээрээ л байна.

-Оюу толгой, Таван толгойн асуудлын талаар танаас асуух гэсэн юм?
-Наадах чинь миний хариуцсан зүйл биш.

   -Гэхдээ та энэ Засгийн газрын бүтцэд багтсан сайдын хувиар байр сууриа хэлэхгүй юм уу. Сая Эрдэнэс Таван толгойн захирал Я.Батсуурийг баривчиллаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгаад эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ хаврын улс төр нэлээд бужигнах шинжтэй байна?
- Надад ямар ч мэдээлэл алга.

 -Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг асуухгүй өнгөрч болохгүй нь.  Ажил нь юу болж байгаа вэ?

-Одоо яриад яах вэ. Ямар  асуудал байгааг  өмнө нь зөндөө хэлчихсэн шүү дээ.

 -Өчнөөн жил ярьж, чамгүй мөнгө зарцуулсан төсөл шүү дээ. Одоо ингээд хаях юм уу?

-Сайншандын цогцолборт Монгол Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө шаардлагатай. Гэхдээ энэ төслийг үгүйсгэж, хаяж болохгүй. Яагаад гэвэл асар их судалгаа хийсэн шүү дээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын даргад нэг ийм үүрэг өгсөн. “Одоо хэдүүлээ болох юмнаас нь эхлэх гээд үзье. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт гангийн үйлдвэр байгуулах ажлыг эхэлье.  Бүх тооцоог нь гаргаад ир. Тэгвэл концессоор явуулах хэлбэрийг хайя гэсэн. Ингээд ажиллаад үзнэ.

 -Таны ярьсан  ажлуудыг явуулах мөнгө Монголд байна уу?
-Манай яаманд мөнгө байхгүй. Гэхдээ босгох ёстой. 2015 онд импорт нь экспортоосоо бага байх зарчмыг баримталж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (102.89.76.180)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (102.89.76.180)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (102.89.76.180)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Энэ Эрдэнэбат ийм хоосон толгой байсан юм уу, болох бүтэх талаас нь хараач,
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (112.72.13.229)
    uneheer talhnii uildber barihaas hetsuu umuu mahan tolgoi.talhnii ch uildber bariagui um chn ta uur yu hiine barina gj huleehebdee jil. iddeg chn bagasah bailgui ehneesee duuldaj bgaaz. iiiii yanaa
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (202.126.89.211)
    tegvel talhnii uildver ch bolson bariach hetsuug gaihaad suugaadbaihaar
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • ene ahiin ner (84.132.66.101)
    neeree tiish tee yasan uhaantai ah ve ene ?
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.222)
    НОЁД УРВААЧ, НОХОД ШАРВААЧ ЭНЭ ХАЙЯА ЗҮГИЙН ХҮН ЭЛЭГ НЭГТНИЙХЭЭ ТАЛД БАЙГАА БИЗ ДЭЭ.
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • талын ягаан (202.131.228.20)
    Аж үйлдвэржүүлэх ажлаа эхлээчээ. Чи ер нь юу гэж энэ салбарт сайд болсон юм. Ажлаа хийхгүй бол сандлаа тавьж өг.Иймэрхүү нам дамжсан сандалд дуртай халтарууд монголд л амьдрах юмдаа.
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • zochin (202.55.191.34)
    Chi demjihgvi bol daraagiin said ni demjine. Chi hiij chadahgvi bol daraagiin hiih hvn bgaa shvv.... Chadahgvi bol zaigaa taviad ugsun ni deer bh aa said aa. Neftiin vildver barih hvsel bhgvi bgaa ni tsaanaa huviin biznes d ni ersdel uchrah geed l tsaaraglaad bgaa yum bn l daa..... Bolij vz za....
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • irgen (122.201.31.171)
    Neg l saihan yarisan tarhi ugaasan yumnuud. Yasan ch ih yaridag yum shaltag toochdog yum. Heden arvan horin jiliig chalchsaar ongorooloo.
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    Tgd hurdan bariach dee heden ch jil yaridag n.
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.15.15)
    Талхны үйлвэр барихаас ч амархан байх нь.....
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    10 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    1 цаг 38 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    2 цаг 7 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    2 цаг 24 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    2 цаг 27 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    2 цаг 32 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    2 цаг 50 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    3 цаг 33 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    3 цаг 38 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    4 цаг 15 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    4 цаг 37 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    5 цаг 22 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    6 цаг 38 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    6 цаг 52 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    7 цаг 21 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    7 цаг 26 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    7 цаг 40 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 50 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    8 цаг 4 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    8 цаг 27 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК