Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/161 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 125 934 375 төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгалаа. Харин энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


























































