Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Батбаярыг Хууль зүйн хүрээлэнгийн захирлаар өнгөрсөн долоо хоногт томилсон. Тэгвэл түүний хуучин албыг цагдаагийн хурандаа Т.Энхбат үргэлжлүүлэхээр болсон байна. Т.Энхбатын хувьд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд өнгөрсөн сарын 25-нд шинэ ажлаа хүлээж авчээ.


Д.Ундрах /24tsag.mn/
























































