Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/163 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан VCH380001886 арлын дугаартай, Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 4 680 533 төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Түргэн
тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид
бүртгэн авна - See more at:
http://zasag.mn/m/ulaanbaatar/view/8875#sthash.p951n0od.dpuf
























































