Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо 165 асуудлыг хэлэлцжээ

2015-3-03
0
ЖИРГЭХ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2015.03.03/ хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцлоо.

Байнгын хорооны дарга А.Бакей хийсэн мэдээлэлдээ, тус байнгын хороо УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 124, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 26, Байнгын хорооны тогтоол 4, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 13-ыг хэлэлцлээ. Хэлэлцсэн эдгээр асуудлаар Байнгын хорооны 30 санал, дүгнэлт, 5 танилцуулга гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн тус байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд нийт 20 хууль /бие даасан-2, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай-14, хууль хүчингүйд тооцох тухай-2/, Улсын Их Хурлын тогтоолын 24 төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан талаар танилцуулав.
DSC_7961
Намрын чуулганы хугацаанд улс орны улс төрийн нөхцөл байдал амар байгаагүй. Засгийн газрын зарим гишүүн болон Ерөнхий сайдыг огцруулах асуудал удаа дараа тавигдаж байсныг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдаад шийдлийн Засгийн газрыг УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран байгуулсныг онцлов. Мөн Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороотойт хамтран хийж батлууллаа. Энэ хуулиар монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа болохыг заасан. Түүнчлэн “монгол хэл, бичиг” гэсэн ойлголтод монгол хэл, кирил олон үндэсний бичгийг ойлгохоор тусгаж, бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэхээр заасныг дурдлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолд 33 төслийг нэр зааж батлуулсан талаар танилцуулсан юм.
DSC_7961
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг тус тус боловсруулах, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хяналтын тухай болон Нийтийн сонсголын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 11 ажлын хэсэг гаргаж ажиллуулснаас тайлант хугацаанд 7 ажлын хэсэг 11 удаа хуралджээ. Энэ хугацаанд байнгын хорооноос 7 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон хуулийн төслийн талаар иргэд, олон нийт, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авсан байна. Тухайлбал, Хяналтын тухай хуулийн төслийн талаар зарим аймаг, сум болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран хэлэлцүүлэг хийж, 400 гаруй санал хүлээн авч төсөлд тусгахаар ажиллаж байгаа аж. Мөн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар “Нээлттэй нийгэм форум” нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг ажлын хэсэг болон Байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн байна. Түүнчлэн Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтарч “Нутгийн удирдлагын цаашдын хандлагыг зөв тодорхойлох нь”, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн асуудлаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Мянганы хөгжлийн институтийн шинжээчдийн багтай хамтран “Макро эдийн засгийн Т21 загвар”-ын талаар, Монголын хотуудын холбоотой хамтарч “Хотын захирагч-2014” хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Намрын чуулганы хугацаанд байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 196 албан бичиг, 6 өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгсний зэрэгцээ бусад байгууллагад 116 албан бичиг явуулсан байна.
DSC_7961
Тус байнгын хороо УИХ-ын 2014 намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж танилцахаар төлөвлөж байгааг байнгын хорооны дарга энэ үеэр хэллээ. Тухайлахад, байнгын хорооны ажлын хэсэг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, уг хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах юм байна. Түүнчлэн Нийтийн сонсголын тухай хуулийн тухай, Хяналтын тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэг иргэдийн саналыг авч төсөлд тусгахад голлон анхаарах бол боловсруулах шатандаа байгаа Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг зарим томоохон хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Байнгын хорооны гишүүд энэ хугацаанд батлагдсан хууль, УИХ-ын шийдвэрийг иргэдэд танилцуулж сурталчлах, иргэдээс УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар санал авахаар нийслэл болон орон нутагт ажиллах юм байна.

Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    3 цаг 9 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    3 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    3 цаг 18 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    4 цаг 48 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    5 цаг 8 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    6 цаг 22 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    7 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    7 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    8 цаг 2 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    8 цаг 22 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    9 цаг 1 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    9 цаг 8 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    9 цаг 14 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    9 цаг 18 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    9 цаг 28 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    11 цаг 3 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    11 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 57 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    12 цаг 19 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    12 цаг 31 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК