Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхханд: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь иргэдийн эрхийг зөрчдөг

2015-3-03
0
ЖИРГЭХ
    ШӨХТГ-т иргэдээс “ломбард” буюу барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаатай холбоотой гомдлууд ихээр ирж байгаа нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа юм. Тиймээс энэ асуудалд тус газар ямар байр суурьтай байгаа талаар ХЭХЗСХГ-ын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Мөнххандаас зарим зүйлийг тодрууллаа.
шөхтг    ШӨХТГ-т иргэдээс “ломбард” буюу барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаатай холбоотой гомдлууд ихээр ирж байгаа нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа юм. Тиймээс энэ асуудалд тус газар ямар байр суурьтай байгаа талаар ХЭХЗСХГ-ын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Мөнххандаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ломбарданд эд зүйлсээ тавиад авч чадахгүй байгаа хүмүүсийн эрх ашиг ихээр зөрчигдөж байгаа асуудалд танайх анхаарал хандуулж байгаа тухай сонссон. Энэ талаар мэргэжлийн хүний үгийг сонсох гэсэн юм?
-Барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэх, өндөр алданги тооцох, хууль эрх зүйд нийцээгүй гэрээ хийх, эд хөрөнгийг нь худалдан, зарж борлуулах, хэт доогуур үнээр үнэлэх зэрэг нийтлэг зөрчил дутагдал гарч байна. Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 500 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаагаа явуулж байгаа ба барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу зээл авах, зээл олгох үйлчилгээтэй холбоотой харилцааг Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын стандарт MNS 5274:2003 шаардлагуудаар тус тус зохицуулж байна.

-Иргэд ямар асуудал дээр илүү гомдол гаргаж байна вэ?  
- Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дийлэнхи хувийг барьцаалан зээлдэх газруудын зээлийн хүүгийн асуудал эзэлж байгаа бөгөөд энэ нь эдгээр газруудын нийтлэг зөрчлүүдийн нэг болоод байна. Монгол Улсын Иргэний хуульд “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл барьцаалан зээлдүүлэх газрууд нь харилцан тохиролцолгүйгээр шууд тогтсон өндөр хүүг санал болгох замаар гэрээ байгуулж байна. Энэ нь  иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг ашигласан хууль бус үйлдэл юм. Иймд иргэд барьцаалан зээлдүүлэх газраас зээл авахдаа Иргэний хуульд заасны дагуу хүүгийн хэмжээг багасгах талаар санал гаргаж, тогтоосон хүүгээс бага хүүтэй зээл олгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болно.

-Иргэдэд ийм боломж бараг байдаггүй биз дээ?
 -Барьцаалан зээлдүүлэх газруудын зээлдэгчтэй байгуулсан гэрээнүүдээс харахад гэрээнд зээлдэгч талын эрхийг хамгаалсан талаар ямар ч заалт тусгагдаагүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл ихэнхи барьцаалан зээлдүүлэх газрууд зээлдэгчтэй байгуулсан гэрээнд анз төлөх талаар ямар ч заалт тусгаагүй атлаа зээлдэгчээс анз шаардах нь өөрөө хуулийн заалттай харшилж байгаа юм.  Иргэний хуульд “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэсэн хуулийн энэ заалттай нийцэхгүй байна.

-Уг нь иргэд хуулиа бариад явбал маш том боломж, эрх байдаг юм байна? Энэ талаар иргэдэд яагаад мэдээлдэггүй юм бэ?

-Ер нь боломж их. Гэрээ хууль бус, хуулийн заалтаас давсан заалттай байдаг бас нэг тохиолдлоос болж иргэд эд хөрөнгөөрөө хохирох явдал их байна. Тухайлбал: Зарим гэрээнд “зээлийн хугацаа дууссанаас хойш 5-7 хоногийн дотор эд зүйлийг худалдан борлуулна”, зөрүү олгохгүй  гэх мэт. Энэ нь Иргэний хуулийн зохицуулалтаас давсан заалтууд юм. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч нар хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Манай байгууллага энэ талаар гомдол гаргаад ирсэн хүмүүсийн гомдлыг аль болохоор барагдуулж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр зөвлөгөө өгөх ажлыг байнга хийж байгаа. 

-Өндөр үнэтэй эд зүйлсээ бага хугацаатай тавиад алдах тохиолдол их гарах болсон. Энэ талаар иргэдийн эрхийг хамгаалах боломж бий юу?
 -Барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдээс алт мөнгөн эдлэл, үнэт эдлэл, хөөрөг, гар утас, компютер гэх зэргийг 7, 14, 30 хоногийн буюу хэт богино хугацаагаар барьцаалж, хугацаа нь дуусахаар иргэдийн зарим нь эдийн засгийн байдлаасаа болж  барьцаанд тавьсан эд зүйлсээ авч чадахгүй байдалд хүрч байна. Энэ тохиолдолд Иргэний хуульд “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд  барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан байдаг. Гэтэл амьдрал дээр иргэд хуулийн энэ заалтыг мэддэггүйгээс маш их хохирч байна.  Мөн Иргэний хуульд “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй” гэсэн заалт байдаг ч энэ нь мөн адил хэрэгждэггүй. Мөн дараагийн нэг асуудал нь барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдийн хөрөнгийг хэт доогуур буюу үнийн дүнгийн 50 хүрэхгүй хувиар үнэлж авах, худалдан борлуулах үзэгдэл түгээмэл байна. 
   
-Ломбарданд тавьдаг шаардлага гэж байдаггүй юм уу?
- “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай MNS 5274:2003 стандарт”-д барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл шөнийн цаг гэж тухайн өдрийн 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэлх хугацааг хэлнэ. Гэтэл ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газруудын хувьд амьдрал дээр ажлын цаг гэж нарийн тогтсон цаг байдаггүй шөнийн цагаар ч ажиллаж байгаа тохиолдол цөөнгүй байна.
    “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай MNS 5274:2003 стандарт”-д “Үйлчилгээний газрын хүлээн авах ажлын байр нь 8 м2-аас доошгүй талбайтай байх бөгөөд хүлээж авсан бараа, материал, бичиг баримт, үнэт зүйлсийг хадгалах тусгай өрөө, сейфтэй байна гэсэн шаардлагыг ихэнхи барьцаалан зээлдүүлэх газрууд хангаж ажилладаггүй гэх зэрэг зөрчлүүд байсаар байна.   Иймд хэрэглэгч та чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд гэрээ байгуулах, бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авахдаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгаа эсэхийг нягтлан, тодруулж сонголтоо зөв хийх шаардлагатайг анхааруулж байна.  

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    3 цаг 11 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    3 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    3 цаг 19 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    4 цаг 49 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    5 цаг 9 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    6 цаг 24 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    7 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    7 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    8 цаг 3 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    8 цаг 23 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    9 цаг 2 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    9 цаг 9 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    9 цаг 16 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    9 цаг 20 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    9 цаг 30 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    11 цаг 4 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    11 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 58 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    12 цаг 21 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    12 цаг 33 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК