Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв болон хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн байцаагч нартай хамтран нуугдмал, далд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлж дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, хороодын Засаг дарга нарт энэ төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөмж, ажлын төлөвлөгөө, санал хүргүүлэн ажиллаж байгааа аж.

Мөн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх чиглэлээр иргэд, байгууллагаас нэг сарын дотор ирүүлсэн 4573 дуудлага, мэдээлэлд дүн шинжилгээ хийж “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл”-тэй холбоотой 139 дуудлага, мэдээллийн дагуу хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй болон эсрдэл бүхий иргэдтэй өнөөдөр уулзаж, ярилцлага зохион байгууллаа. Үүгээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хорооны хамтарсан багийн
чиг үүрэг, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээг
танилцуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж, эрсдэлтэй
иргэдээс бичгээр баталгаа гаргуулж авчээ. Уулзалт-ярилцлагад тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, УБХЦГ-ын ХГБХТХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Энхтуяа нар оролцсон байна.
Тус цагдаагийн хэлтсээс өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 19-нд хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдвээр хорооны хамтарсан баг ажиллуулах аргачлал, эрсдэлийн үнэлгээ хийх болон эрх хязгаарлах арга хэмжээний талаар сургалт зохион байгуулсан гэнэ.

Тус цагдаагийн хэлтсээс өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 19-нд хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдвээр хорооны хамтарсан баг ажиллуулах аргачлал, эрсдэлийн үнэлгээ хийх болон эрх хязгаарлах арга хэмжээний талаар сургалт зохион байгуулсан гэнэ.

























































Сэтгэгдэл (1)