“Либерал хаус” бодлогын судалгааны хүрээлэнгээс
“Улс төр ба популизм” сэдвээр эрдэмтэн, судлаачдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэ хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, Улс төр судлаач, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат, улс төр судлаач О.Чулуунбилэг, МУИС-ийн багш Ц.Батболд, Х.Амантай, МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг, хуульч Б.Ган-Очир нар илтгэл танилцуулж, эрдэмтэн судлаачид, олон нийттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Хэлэлцүүлгийн хүрээнд популист гэж хэн болох, популизмын хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөлдөг, түүнээс гарах сөрөг үр дагавар ямар байдгийг тодорхойлох зорилготой гэнэ. Мөн улс төрийн намуудын хөгжил, гадаад орнуудын улс төрийн намын туршлага зэргийг монголын нөхцөлтэй харьцуулан ярилцах юм. Хэлэлцүүлэг энэ сарын 5-нд Ерөнхийлөгчийн Иргэний танхимд болох бөгөөд "Ийгл" телевиз олон нийтэд шууд дамжуулан хүргэнэ гэлээ.
“Улс төр ба популизм” сэдвээр эрдэмтэн, судлаачдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэ хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, Улс төр судлаач, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат, улс төр судлаач О.Чулуунбилэг, МУИС-ийн багш Ц.Батболд, Х.Амантай, МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг, хуульч Б.Ган-Очир нар илтгэл танилцуулж, эрдэмтэн судлаачид, олон нийттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.Хэлэлцүүлгийн хүрээнд популист гэж хэн болох, популизмын хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөлдөг, түүнээс гарах сөрөг үр дагавар ямар байдгийг тодорхойлох зорилготой гэнэ. Мөн улс төрийн намуудын хөгжил, гадаад орнуудын улс төрийн намын туршлага зэргийг монголын нөхцөлтэй харьцуулан ярилцах юм. Хэлэлцүүлэг энэ сарын 5-нд Ерөнхийлөгчийн Иргэний танхимд болох бөгөөд "Ийгл" телевиз олон нийтэд шууд дамжуулан хүргэнэ гэлээ.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (2)