"Баясах Трейд" компанийн "Багро" хүрэн манжингийн нөөшөөс хэрэглэсэн хурууны боолт гарсан талаар худалдан авсан иргэн нь олон нийтийн сүлжээнд зурагтай нийтэлжээ.
Энэ талаар хэрэглэгч нь бичихдээ “Өнөөдөр гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрээс худалдаж авсан хүрэн манжингийн салат дотроос хурууны лентний наалт гарч ирлээ. Найзууд аа, "Bagro" компанийн ажилчид болон бусад албан хаагчдыг хартал нь шэйр хийгээд өгөөч” хэмээн сэрэмжлүүлэн бичсэн байна.
“Баясах Фүүдс” ХХК-ийн “Bagro” хүнсний үйлдвэр нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд зуу гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Тус үйлдвэрээс жилдээ 23 мянган тонн жимс, хүнсний ногоо боловсруулан гаргадаг хүчин чадалтай аж. Энэ нь манай улсын жилдээ хураан авдаг нийт хүнсний ногооны 25-30 хувьтай тэнцэнэ.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (1)