Төрийн байгууллагын шударга байдлын түвшний 2014 оны судалгааг Баянхонгор, Говь-Алтай, Увс, Орхон, Говьсүмбэр зэрэг 5 аймаг болон нийслэлийн хэмжээнд, төрийн үйлчилгээний 10 салбараар үйлчлүүлсэн 3765 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг хоёр удаа зохион байгуулжээ. Энэ оны судалгааны дүнгээр “Дээд” түвшний авлигын үзүүлэлт 3.58 буюу өмнөх судалгааны дүнгээс 0.10 пунктээр буурсан сөрөг үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийн төсөөллөөр Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээнд авлига түгээмэл байгааг илтгэж байна. Хүүхдийн шударга байдлын 2014 оны судалгааг Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулсан судалгаагаар Хүүхдийн шударга байдлын түвшин 4.03 гэсэн дүнтэй гарч өмнөх оныхоос 0.32 пунктээр өссөн байна. Д.Ундрах /24tsag.mn/
























































