Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/166 дугаар захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй байгаа стадионы эд хөрөнгийг нийт 8 сая 785 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




























































