Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд ШШГЕГ-ын байранд зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд нийт 78 удирдах албан тушаалтан хамрагдаж өнгөрсөн оны ажлаа дүгнэн, энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа бодлого чиглэл, төлөвлөгөөг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартаа танилцуулан, тэднийг холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлээр хангахаас гадна ШШГЕГ-ын дарга, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах ажээ.
Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат болон УЕПГ-ын ЯЭАТХХХ-ын дарга Ц.Мөнхбат нар оролцсон ба хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, илэрч байгаа зөрчил дутагдлыг тухай бүр нь арилгуулах , Прокурор, ШШГБ хоорондын хамтын хамтын ажиллагааг сайжруулах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авч байх, прокурорын хууль бус шийдвэр зөрчлийн талаар УЕПГ-т танилцуулж шийдвэр гаргуулах, ЯЭАТ прокурорын хяналтын зааврын төслийг сайтар судалж санал ирүүлэх зэрэг асуудлаар зөвлөгөөнд оролцогчдод үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл (1)