Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.17:00 цагт Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ээжүүдээс ”Хатан ижий” шалгаруулах хүндэтгэлийн ажиллагаа БХИС-ийн Соёлын төвд болно.
17:00 цагт Төрийн ордны Есөн хөлт тугийн танхимд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлнэ.
15:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн “Эрдэм” клубээс “Хөгжилд зүй тогтол бий юу?” сэдэвт эрдэмтдийн уулзалт ярилцлага ШУА /Соёлын Төв өргөө/-ийн 3 давхрын чуулганы танхимд болно.
14:00 цагт БСШУЯ-ны ёслолын танхимд БСШУны сайд Л.Гантөмөр зураач Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлнэ.
12:30 цагт ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан дөрвөн настай охины асуудлаар ”Ээж бүхний дуу хоолой” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монголын Үндэсний Сэтгүүлзүйн 102 жилийн ойг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлд хандив гардуулах үйл ажиллагаа МСНЭ-ийн байранд болно.
11:00 цагт Чинис хааны Дэлхийн академиас ”Чонон сүлд” кино нь Монголын нууц товчоонд буй Чингис хааны нэн тодорхой уг гарвалыг өөрчилж, дэлхийн Монголчуудын уг гарвалд бүдүүлгээр халдан, хүн төрөлхтөнд хортой, худал мэдээлэл түгээж буй талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно.
10:00 цагт Хангарди ордны XI давхарт НЕТГ-аас “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг дахин төлөвлөн барилгажуулах” ажлын явцын талаар мэдээлэл өгнө.
10:00 цагт Монгол Улсын сайд М.Энхсайхан Төрийн ордонд эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.
10:00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбооны ээлжит VI чуулган Сүхбаатар дүүрэгт байрлах ”Лобби” төвд болно.
09:00 цагт ”Төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа” сэдэвт сургалт, семинар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуралдааны танхимд үргэлжилнэ.
09:00 цагт ”Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд болно.
























































