Төрсөн эцэг, хойд ээжийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай бяцхан охины хэрэг монголчуудыг босоход хүргэсэн. Гэр бүлийн хүчирхийлэл улмаас хохирч байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд төр засгийн анхаарлыг хандуулахыг тулд жагсаал цуглааныг хүртэл зохион байгуулаад байгаа. Тэгвэл "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс дахин энэ асуудлаар өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.























































