Өнөөдөр Монголд сэтгүүл зүй үүсч хөгжсөний 102 жилийн ой тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар сэтгүүл зүйн салбарын үндэс тавигдсан гэж үздэг.Энэ ойн өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уран бүтээлч, сэтгүүлчдэд шагнал гардуулах болон тус эвлэлд хандив өгөх үйл ажиллагаа өнөөдөр 12.00 цагт МСНЭ-ийн байранд болох аж.
























































