
Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан “Хувь хүний хөгжлийн институт”-тэй хамтарч “Ухаалаг харилцаа амжилтын үндэс” сэдэвт сургалтыг 2015 оны 03-р сарын 05-ны өдөр аймгийн бүх хуулийн байгууллагуудыг хамруулан зохион явуулжээ.
Сургалтанд аймгийн Шүүхийн шүүгчид, Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны алба хаагчид, Тахарын албаны болон Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид зэрэг 60 гаруй хүн оролцсон ба “Ухаалаг харилцаа амжилтын суурь, Ухаалаг харилцааны үндсэн зарчмууд, Ухаалаг харилцааг хэрэгжүүлэх нь” сэдвүүдээр явагдсан байна.