Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тиймээс хол газар явах гэж буй хүмүүс машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчоорой. Мөн малчид малаа бэлчээрлүүлэхдээ ч сэрэмжтэй байна уу. Цаг агаарын урьдчилсан мэдээ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Òóóë, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Дундговийн нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
























































