FIFA World Cup, Russia 2018 тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо Монголын насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Тиморын шигшээ багтай энэ сарын 12-нд 16.00 цагт (Зүүн Тиморын цаг) тоглохоор товлосон. Энэ дагуу хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг тамирчид маргааш өглөө Зүүн Тиморыг зорих гэж байна. Манай улсын хөлбөмбөгчид хасах хэмтэй градуст бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бол тэмцээн болх газар +26 градус байгаа. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч Хоромхон клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар томилогдон ажиллаж байна. Харин залуучуудын шигшээ багийнхан энэ сарын 21-ний өдөр Лаосыг зорино. Тэд мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай газар очиж тоглолтоо хийж тэмцээндээ өрсөлдөх учраас бэлтгэлээ хангасаар байна. Харин залуучуудын шигшээ багийн тамирчид маань тун сайн баг болж чадсан гэж дасгалжуулагч нар хэллээ. Монголын Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Супер цом-2014” тэмцээний аварга Эрчим клубын дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй Д.Батнасан томилогдсон. Баг тамирчид энэ сарын 21-ний өдөр Лаосыг зорихоор бэлтгэж байна. Туслах дасгалуужуулагчаар "Эрчим" клубын чадварлаг туршлагатай тамирчин З.Баттулга ажиллаж байна.

























































Сэтгэгдэл (1)