Онцгой байдлын газарт Төрийн орон сууцны корпораци туслаж алба хаагчдыг нь орон сууцжуулах ажил эхлэх сурагтай. Тодруулбал, ТОСК нийслэлийн Хан-Уул дүүрэгт бариулсан “Буянт Ухаа 1”, “Буянт Ухаа 2” хорооллоос энэ жил нийт 60 айлын орон сууцыг онцгой байдлын ажилтнуудад олгохоор болжээ. Харин ОБЕГ байр авсан ажилтнуудынхаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрэн төлүүлэх, бага хүүтэй зээлд хамруулах, үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ. Ийм байдлаар 2015-2017 онд Онцгой байдлын албаны 300 гаруй албан хаагч орон сууцаах хангагдахаар төлөвлөөд байгаа аж.Д.Дуулим
























































