Энэ сарын 11-нд баруун зүгийн нутгийн баруун, 12-нд Хангайн уулсаар, 13-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно.Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
























































