
"Мартын 8"-ны өдөр Улаанбаатар хотын хэмжээгээр нийтдээ 163 хүн эрүүлжүүлэгджээ.
Мөн замын цагдаагийн хяналтаар 98 согтуу жолооч илэрснээс 28 хүнийг нь эрүүлжүүлжээ. Зөвхөн эрүүлжүүлэн саатуулах нэг байранд гэхэд 43 хүн саатуулагдсан нь өнгөрсөн долоо хоногт архидан согтуурах явдал их байсныг гэрчилнэ. Цагдаагийн ахмад П.Саруултуяа "Эрүүлжүүлэх байрыг шинэчилсэн хуулиар Саатуулах төв гэдэг болсон. Архи хэтрүүлэн хэрэглээд хэрэг зөрчил гаргасан хүнийг ийм төвд хүргэдэг. Харин архины хордлогод орсон хүнийг эмнэлгийн байранд хүргэдэг. Үүнийг иргэд сайн ойлгохгүй байна" гэлээ.