Орхон аймгийн прокурорын газраас санаачлан шинээр ажилд томилогдсон 9 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулжээ.Сургалтыг аймгийн прокурор Ж.Мөнхжаргал, орлогч прокурор С.Ёндонсамбуу нар удирдан явуулж, сургалтын эхэнд шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтан нарын ЭБШ хууль болон аргачилсан зааврын талаарх мэдлэгийн түвшин тогтоох зорилгоор 16 асуулт бүхий тестээр шалгалт авч, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгах хугацаа сунгуулах тогтоол үйлдүүлэн, дүгнэж цаашид анхаарах зүйлийн талаар чиглэл өгсөн байна.
Энэ удаагийн сургалтаар “УЕП-ын газраас дэвшүүлж буй бодлого зорилт, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр анхаарч ажиллах зүйл, хяналтын ажлын тоон ба чанарын үзүүлэлт”-ийг танилцуулан, Аргачилсан зааврын талаарх УЕП-ын 2012 оны 07 сарын 31-ны өдрийн 1/1878 тоот албан бичгээр ирүүлсэн “чиглэл”, “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх” зөвлөмжийн талаар сургалт явуулсан нь үр дүнтэй болжээ.
























































