Завхан Аймгийн Прокурорын Газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Улиастай сумын Жинст, Богдын гол, Жаргалант, Чигэстэй, Товцог, Өлзийт багууд болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл хийсэн байна.Дээрх байгууллагуудад прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар болон 2014 оны эрүүгийн нөхцөл байдал, төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд байгууллага тус бүрийн гэмт хэрэг зөрчлийг судалгааг гарган танилцуулж, цаашид байгууллагынхаа хүрээнд гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиоход ямар ажил, үр дүнтэй болохыг харилцан ярилцаж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нийт 37 байгууллагын 971 багш, ажилтан, алба хаагч нар хамрагдсан ба эрүүгийн хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн нөхцөл байдлын танилцуулга зэрэг 1942 ширхэг санамж зөвлөмж, гарын авлага өгч ажилласан байна.
























































