Өнөөдөр 9.40 минутаас Засгийн газрын 11-р байрны дугуй зааланд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт зайлшгүй оруулах шаардлагатай тухай нээлттэй хэлэлцүүлэг болно. Яамдууд, хуульчид, томоохон аж ахуйн нэгжүүд оролцоно. Хэрэглэгч байсан цагт хүн оршин тогтдог. Энэ хуулийн хагархай цоорхойг битүүлж авахгүй бол хэрэглэгчийн эрхийг жинхэнэ утгаар нь хамгаалахад хүндхэн байдалтай болоод байна.























































