Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокуророор ажиллаж байсан А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нарыг өндөр насны тэтгэвэрт гарч байгаатай нь холбогдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын МШАХТХэлтэст хяналтын прокуророор ажиллаж байсан А.Дулмаа 1996 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад тасралтгүй 18 жил ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын МШАХТХэлтэст хяналтын прокуророор ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь 1984 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад тасралтгүй 31 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан юм.