Баянгол дүүргийн IV хороо, X хорооллын 43, 44-ийн А, Б байрны 100 гаруй айл орон сууцныхаа өмнөх талбайд авто гарааш бариулахыг эсэргүүцэж жагсаж байгаа талаарх мэдээлэл өчигдөр гарсан. Тодруулбал, сагсан бөмбөгийн талбай хийгээд оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөдөг орчинг сүйтгэж газар доор 60 машины гарааш барихаар төлөвлөж байгаа талаарх шум байсан. Иргэдийн эрх ашгийг зөрчсөн гэх уг компани нь "Абсалютган констракшн" ХХК юм. Тэгвэл тэд оршин суугчдыг мэхэлж гарааш барих санал авч байгаа нэрээр гарын үсэг, бичиг баримтных нь хуулбарыг цуглуулж нийслэлийн төлөвлөгөөний газарт ирүүлсэн нь өдгөө багагүй асуудал үүсгэхэд хүрчээ.Оршин суугчдын зүгээс тэдний энэ башир аргыг мэдэж гарааш барих зөвшөөрлийг нь хүчингүй болгуулахаар хоёр ч удаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргаад байгаа аж. Харин "Абсалютган констракшн" ХХ-ийн зүгээс хэн хэндээ ашигтай саналуудыг тавьж гэдгээ онцлоод байгаа гэнэ.Юутай ч иргэд, компани хоёрын дундах үл ойлголцол, маргаан хэрхэн эцэслэгдэж байгаа бидний зүгээс эргэн мэдээлэх болно.
Д.Дуулим























































